Интернэт Маркетинг & Онлайн Бизнес Мэдээлэл

2008 оны 12-р сарын 11 Нийтэлсэн Altangerel

Интернэтээр мөнгө олох боломж амласан маш олон вэб сайтууд байдаг. Өдөртөө л 150 – 300$, эсвэл бүүр 1000$ хүртэлх орлоготой болох боломжийг олгож байна гэдэг. Гэвч тэр болгон үнэн байдаггүй. Тэдгээр сайтуудын ихэнх нь хуурамч бөгөөд, зальт аргаар хүмүүсээс мөнгө салгах гэсэн зорилготой байх нь элбэг.

Эсвэл онолын хувьд байж болох ч гэсэн хийхэд амаргүй зүйлсийг санал болгосон сайтууд байдаг бөгөөд даанч ихэнх хүмүүс шантарч замын дундаас буцах хэрэгтэй болдог байна. Хамгийн хорлонтой нь тэр үед хүмүүс аль хэзээний багагүй мөнгөө алдсан байдаг. Учир нь тэдгээр сайтууд хүмүүсийг мөнгөө төлөх хүртэл нь үргэлж сайн сайхан зүйлсийг амласан байх бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг төлбөр төлсний дараа өгдөг.

Гэвч бас интернэтээр мөнгө хийж болох бодит боломжууд олон байна. Аливаа юманд сайн муу 2 тал байдгийн адилаар тэдэнд ч мөн адил но-той талууд байдаг. Харин тэр боломжийг санал болгож буй сайтууд зөвхөн сайн сайхан талаас нь таныг ятган үнэмшүүлэхийн тулд хийгдсэн байдаг тул магадгүй бас та мөнгө төлсний дараа тэр нь танд тохирохгүй бизнес байж болзошгүй юм.

 Дэлгэрэнгүй»